Dark Light
Нийгэм | 2020-03-23

E-Barimt-ын системд алдаа гарснаас хэрэглэгчдэд сугалаанд хожсон талаарх ташаа мэдээлэл очжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НӨАТ-ын урамшууллын E-barimt-ын системд алдаа гарсны улмаас зарим хэрэглэгчид сугалаанд хожсон талаарх ташаа мэдээлэл очжээ. 

Өчигдөр буюу гуравдугаар сарын 22-нд болсон сугалааны ээлжит тохирлын үндсэн дугаар 93881173 байсан бөгөөд зарим хэрэглэгчид "сугалаанд хожсон" гэх мэдээлэл ирсэн ч эргэн устсан байна. Энэ талаар Татварын ерөнхий газрын мэргэжлийн зөвлөгөө өгөх 1800-1288 утсаар лавлахад "Системд алдаа гарч 76-гаар төгссөн дугаартай хүмүүст андуурч ташаа мэдээлэл очсон юм шиг байна" гэв.

Гэхдээ 76-аар төгссөн дугаараас гадна 00 дугаараар төгссөн баримттай хэрэглэгчдэд ташаа мэдээлэл иржээ.

Сугалааны өчигдрийн тохирлоор 30 сая төгрөгийн супер азтан тодорч 25'990 хүн азтан болсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07