Dark Light
Нийгэм | 2020-03-23

Хятадад халдвар авсан хүмүүсийн 90 орчим хувь нь эдгэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-д коронавирусийн халдварын тархалт өдрөөс өдөрт хумигдаж байгаа бөгөөд халдвар авсан нийт хүний 90 орчим хувь нь эдгэрсэн бол одоогийн байдлаар 5120 хүн эмчлүүлж байна гэж тус улсын Эрүүл мэндийн хороо мэдээлжээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, Хятадад халдвар авсан нийт хүний тоо 81093-т хүрч, үүнээс эдгэрсэн тохиолдлын тоо 72703 болсон нь халдвар авсан нийт хүний 89.65 хувийг эзэлж байна.

Халдвар тархсанаас хойш Хубэй мужаас гадна 13293 хүн халдвар авснаас 117 нь нас барсан ба нас баралтын түвшин 0.88 хувьтай байна. Харин Хубэй мужид халдварын 67800 тохиолдол бүртгэгдэж, 3153 хүн нас барж, нас баралтын түвшин 4.65 хувьтай байна. Халдварын голомт болох тус мужийн Ухань хотод нас баралтын түвшин 5 хувьтай гарчээ. Халдвар тархсанаас хойш Хятадад нийтдээ 3270 хүн нас барсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07