Dark Light
Нийгэм | 2020-03-28

Өнөөдөр Алтанбулагийн хилийн боомтыг хаана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УОК-ын шийдвэрээр манай улсын хойд бүсийн Алтанбулагийн хилийн боомтыг өнөө өглөөний 06.00 цагт хаахыг ОБЕГ анхааруулсан. Энэ хүртэл ОХУ-ын талаас ирж буй Монгол Улсын иргэд уг боомтоор чөлөөтэй нэвтрэх юм. 

Харин боомт хаагдсан үед манай улс иргэдээ төмөр зам болон автобусаар авах ажлыг зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдэгдэж байна. Авто замын “Алтанбулаг-Хиагт”, төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтэрсэн иргэдийг Сэлэнгэ, Дархан-Уул аймагт 14 хоног тусгаарлан ажиглаж байгаа.

 

3 дугаар сарын 26-ны байдлаар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-аас ирсэн 34 иргэнийг тусгаарлаад байна. Сэлэнгэ аймагт 191 иргэн ажиглалтад байгаа бол Дархан-Уул аймагт Алтанбулагийн боомтоор нэвтэрч ирсэн 185 иргэнийг тусгаарлаад байна. 3 дугаар сарын 27-нд Алтанбулаг боомтоор нийт 34 тээврийн хэрэгсэл болон явганаар 253 зорчигч хил нэвтэрчээ.

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын 7 алба хаагч, 4 автомашинтайгаар тусгаарлах байрны хамгаалалтад 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. УОК-оос баталсны дагуу тусгаарлах байранд байгаа иргэдэд 14 хоногт нэг удаа эргэлт оруулж байгаа юм. Ингэхдээ халдвар хамгааллын дүрэм журмыг нарийн мөрдөж байна гэж Дархан-Уул аймгийн шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00