Dark Light
Нийгэм | 2020-03-28

“Жек Ма сан”, “Алибаба” сангаас Монголд 500 мянган ширхэг амны хаалт хандивлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     БНХАУ–ын “Жек Ма сан”, “Алибаба” сангаас Монгол улсад хандивласан 500 мянган ширхэг KN95 маркийн амны хаалтыг энэ сарын 27–ны өдөр Хятад, Монголын хамгийн том боомт болох Эрээн хотын боомтод хүрэхэд Эрээн хотын Хилийн хорио цээр хяналт шалгалтын байгууллага болон Гаалийн газар хянан шалгалтаа нэгтгэн шуурхай саадгүй нэвтрүүллээ хэмээн Хятадын сайтад мэдээлжээ.

 

Уг хоёр сан нийт 4.845 сая юанийн эд бодис хандивлаж, хайрцаг болгонд нь “Олны хүч оломгүй далай” хэмээн бичиж, Хятад улс Монголын ард түмэнтэй хамгаар цар тахлыг ялан давна гэдэг итгэл зоригийг илэрхийлжээ.

 

    Хятад улсад халдварын байдал ноцтой байх үед Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Хятадад айлчилж, сэтгэл нэгтэй байж, дэмжиж буйгаа илэрхийлэн, 30 мянган хонь хандивласан. Монголын засгийн газар болон нийгмийн олон салбарынхан ч олон янзын арга замаар хандив цуглуулан, Хятад улс, Үхань хотыг дэмжиж, хүнд хэцүү үед сэтгэлийн дэм, итгэлийн оч хайрласныг Хятадын ард түмэн мартахгүй хэмээжээ.

 

Эх сурвалж: Cri.cn

 

 

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07