Dark Light
Нийгэм | 2020-03-29

Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийлээ. 

 

Мэдээллийг үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарынг 27-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван сэжигтэй тохиолдлын шинжилгээ сөрөг гарсан. 

 

Дархан-Уул аймагт ХӨСҮТ-д хийгдэгтэй адил хэмжээний коронавирусийн шинжилгээ хийх боломжтой болсон. Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг хойд аймгуудын шинжилгээгээг тэнд хийх боломжтой болсон. 

 

Мөн Ховд, Увсад ийм шинжилгээ хийх боломжтой болгохоор ажиллаж байна. 

 

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой, сайн байгаа. Эмчилгээний тактик зөв байна гэдэг сайхан мэдээ дуулгая гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07