Dark Light
Нийгэм | 2020-03-30

Испанид шинэ тохиолдлын тоо буурсан ч амиа алдагсдын тоо өндөр байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Испанид шинэ коронавирусийн халдварын улмаас нэг өдөрт буюу гуравдугаар сарын 29-ний ням гарагт 821 хүн амиа алджээ. Ингэснээр тус улсад COVID 19 халдвараар амиа алдсан хүний тоо 6803-т хүрээд байгаа юм. 

 

Хэдийгээр нэг өдөрт амиа алдсан хүний тоо ийнхүү огцом өссөн ч шинэ тохиолдлын тоо бямба гарагаас буурсан талаар Испанийн эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. 

 

Италид халдварын улмаас нэг өдөрт 756 хүн амиа алдаж, нийт 10779-д хүрээд байна. 

 

Гуравдугаар сарын 30-ны 00:22 цагийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тоо дэлхий нийтэд 721412-д хүрээд байна. Халдварын улмаас амиа алдсан хүний тоо 33956 байгаа бол эдгэрсэн хүний тоо 151004 болжээ.

 

Харин БНХАУ-д өчигдрийн байдлаар халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10