Dark Light
Нийгэм | 2020-03-30

АНУ–д коронавирусийн халдвараар бага насны хүүхэд амиа алдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

АНУ-д коронавирусийн халдвараар бага насны хүүхэд нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ. Иллинойс мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлснээр нэг ой ч хүрээгүй хүүхэд Чикагод нас барсан байна. Түүний үхлийн шалтгааныг нарийвчлан тодруулахаар ажиллаж байна гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус коронавирусийн улмаас залуу хүмүүс, тэр дундаа хүүхдүүд өвчилж нас барах тохиолдол байгааг анхааруулсан юм.

Коронавирусний халдварын тархалтаараа дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа АНУ-д 14 минут тутамд нэг хүн халдвар авч, 20 минут тутамд хүн нас барж байна гэсэн мэдээлэл байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07