Dark Light
Нийгэм | 2020-03-30

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй 112 нас хүрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

1908 оны 3 дугаар сарын 29-нд мэндэлсэн Их Британийн иргэн Роберт Уэйтон нь өдгөө дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэйд тооцогддог юм.

Тэрээр Японы иргэн 112 настай Титацу Ватанабэг энэ оны 2 дугаар сард таалал төгссөний дараа дэлхийн хамгийн ахмад эр болсон юм.

Харин дэлхийн хамгийн өндөр настай эмэгтэй бол 117 настай Японы иргэн Канэ Танака юм.

Өнгөрсөн онд найз нөхдийнхөө хүрээнд төрсөн өдрөө тэмдэглэж байсан Роберт Уэйтон нь өчигдөр тохиосон 112 насныхаа ойн баяраа хөл хорионы улмаас тэмдэглэж чадаагүй байна. 

Түүний хувьд 2 дахь цар тахалтай нүүр тулаад байгаа нь энэ юм.1918 онд дэлхий нийтийг хамарч олон сая хүний амийг авч одсон испани ханиад нүүрлэх үед Роберт Уэйтон 10 настай байсан байна. Тухайн үед түүний гэр бүл тэрхүү цар тахалд өртөлгүй эсэн мэнд даван туулж чадсан байна.

Коронавируст өндөр настнууд хамгийн ихээр өртөж амиа алдаж байгаа ч бас эдгэсэн тохиолдол цөөнгүй байгаа юм.

АНУ-ын Вашингтонд 90 настай эмэгтэй болон Италид 101 настай эрэгтэй коронавирусын халдвар авсан ч эдгэсэн  байна.

Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07