Dark Light
Нийгэм | 2020-03-31

Ковид-19: ДЭМБ-ын хамгийн сүүлийн үеийн тоон үзүүлэлт

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн үеийн мэдээллээр дэлхийн хэмжээнд коронавирусийн батлагдсан нийт 693 224 тохиолдол бүртгэгдэж, 33 106 хүн нас бараад байна.

 Үүнд сүүлийн 24 цагийн хугацаанд дэлхийн хэмжээнд 58 411 шинэ тохиолдол бүртгэгдэж, 3215 нас баралт бүртгэгдсэн байна.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд ковид-19-ийн халдвар анх удаа бүртгэгдсэн улс орны тоо шинээр  нэмэгдээгүй байна.

Нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Испани улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 838, Итали улсад 758 нас баралт шинээр бүртгэгдсэн байна.

Гэхдээ Испани улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаагаар улс оронд нь тогтоосон хөл хорио үр дүнгээ өгч халдварын тархалт буурах төлөв ажиглагдаж байгаа юм байна. 3–р сарын 25-ныг хүртэл  халдвар авсан хүний тоо тус улсад дунджаар 20 хувиар нэмэгдэж байсан бол энэ үзүүлэлт одоо 12 хувьд хүрч буураад байгаа юм байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07