Dark Light
Нийгэм | 2020-04-09

АНУ-д нэг өдрийн дотор 1900 гаруй хүн нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн халдвар дэлхийн 212 оронд тархаж 1,5 сая хүн өвчилж 1,1 сая хүн эмчилгээ хийлгэж байна. Халдвар хурдацтай тархаж олон хүн амь насаа алдаж байгаа улс орнуудын нэг бол АНУ юм.

АНУ-д коронавирусний халдвараар нэг өдрийн дотор 1965 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 14768 болжээ. Энэ нь өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол болсон байна.

Өмнө нь АНУ-д өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол дөрөвдүгээр сарын 7-нд бүртгэгдсэн бөгөөд 1700 гаруй хүн нас баржээ. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 3-нд өдөрт 1400 хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн юм. Лхагва гаргийн 21 цаг 30 минутын байдлаар, АНУ-д коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 431 мянгад хүрч, 23 мянган хүн эдгэрчээ.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00