Dark Light
Нийгэм | 2020-04-13

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон бие нь сайжирч, эмнэлгээс гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

      Коронавирусийн тархалт 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны 08.00 цагийн байдлаар дэлхийн 210 оронд бүртгэгдэж, нийт 1 сая 851 мянга 734 хүн халдвар авснаас 423 мянга 286 нь эдгэж, 114 мянга 179 хүн хорвоог орхиод байна.

 

     Өнгөрсөн 24 цагийн байдлаар Их Британи улсад 5288 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 84 мянга 279 болж байна. Тус улсад 10 мянга 612 хүн өөд болж 344 эдгэжээ. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон өнгөрсөн шөнө биеийн байдал нь сайжирч, эмнэлгээс гарчээ.

    Тэрбээр өчигдөр /2020.04.12/ мэдэгдэхдээ, эмнэлэгт эрчимт эмчилгээний тасагт 48 цаг байхдаа үхэлтэй их ойрхон нүүр туллаа хэмээгээд амийг нь аварсан эмч, сувилагч, эмнэлгийн байгууллагын ажилтнуудад талархал илэрхийлж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын эрүүл мэндийн систем коронавирусийг ялах болно гээд ард түмэндээ улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10