Dark Light
Нийгэм | 2020-04-30

Д.Нарангэрэл: Халдвар авсан 10 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас коронавирусийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ковид-19 халдварын улмаас дэлхий нийтэд 3.2 сая хүн өвчилж, 1 сая хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Манай улсын хувьд зөөвөрлөгдөж орж ирсэн 38 тохиолдлоос 10 нь эдгэрэн эмнэлгээс гарч, гэрийн хяналтад орсон. Одоогоор вирусийн халдвартай 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Манай улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар халдвартай тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ 12, Дорноговь аймаг 31, Замын-Үүд сумын 1 хүн зэрэг нийт 163 хүний сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор Багануур дүүрэг, Өвөрхангай аймгийн зарим иргэдэд хийсэн шинжилгээнд коронавирус илрээгүй. Тусгай нислэгээр ирэх иргэдэд зориулж ХӨСҮТ-д 150 орсон бэлдсэн. Мөн ОХУ-аас ирсэн оюутнууд тусгаарлагдах хугацаанд 3-4 удаагийн давтан шинжилгээ хийсэн" гэлээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08