Dark Light
Нийгэм | 2020-04-30

СЕХ-ний гишүүнээр ЦЕГ-ын дарга С.Баатаржавыг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын өнөөдрийн чуулганы нэгдсэн хeралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг чөлөөлөх, томилох эсэх асуудал хэлэлцлээ.

Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүн Р.Содхүү, Ө.Энхтөр нарыг хүсэлтийнх нь дагуу чөлөөлж, оронд нь ЦЕГ-ын дарга С.Баатаржав, УБЕГ-ын дарга Б.Баасандорж нарыг Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томиллоо.

Тэдний нэрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санал болгосон байна. Учир нь, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн тавыг Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор парламент зургаан жилийн хугацаатай томилохоор заасан байдаг.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00