Dark Light
Нийгэм | 2020-05-01

Өлссөн хүүхдүүддээ хоол хийж байна гэж итгүүлэхийн тулд тогоондоо чулуу буцалгадаг байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүүхдүүддээ хоол хийж өгч байна гэж итгүүлэхийн тулд тогоондоо чулуу хийж буцалган, хүүхдүүдээ унтахыг хүлээдэг нэгэн эхэд Кенийн ард түмэн тусламжийн гараа сунгаж байна.

Кенийн Момбаса хотын оршин суугч 8 хүүхэдтэй өрх толгойлсон эх Пенина Бахати Кицао хувцас угааж, амжиргаагаа залгуулдаг байжээ. Гэвч коронавирусээс болж түүний ажил зогсч, хүүхдүүдээ тэжээх хоол хүнсний мөнгөгүй болсон байна. Өлссөн хүүхдүүддээ хоол хийж өгч байгаа дүр эсгэн, тогоондоо чулуу хийн буцалгаж байгааг нь хөршийнх нь эмэгтэй харж, олон нийтэд мэдээлснээр эмэгтэйд туслах аян өрнөсөн байна.

Өнгөрсөн жил зэвсэгт этгээдүүдийн гарт нөхрөө алдсан Кицао бичиг үсэг тайлагдаагүй бөгөөд ус, цахилгаангүй жижиг байшинд хүүхдүүдтэйгээ амьдардаг байна. Сайхан сэтгэлтэй олон хүн түүнтэй утсаар холбогдож тусалж байгаад нь огт итгэж чадахгүй байгаагаа тэрээр хэлсэн байна. Хүүхдүүд нь эхэндээ ээжийгээ хоол хийж байна гэдэгт итгэдэг байсан ч, сүүлдээ өөрсдийг нь хуурч чулуу буцалгаж байгааг нь мэдээд уйлсан талаар тэрээр ярьсан байна.

Кени улсад коронавирусний эсрэг хөл хорио тогтоосноос болж олон мянган хүн ажилгүй болж, өлсгөлөнд нэрвэгдсэн айл өрхийн тоо нэмэгдсээр байгаа юм байна. Тус улсад коронавирусний халдварын 395 тохиолдол бүртгэгдэж, 17 хүн амиа алдсан байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00