Dark Light
Нийгэм | 2020-05-01

Их Британи: Галт тэрэгний буудалд өндгөө дарж байгаа галууг хамгаалалтад авчээ.

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Английн хойд хэсгийн Йорк хотын галт тэрэгний буудлын үүдний танхимын цэцгийн мандалд нэгэн галуу төвхнөж, өндөглөсөн байна. Энгийн үед хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй байдаг тус галт тэрэгний буудал нь хөл хорионоос болж эзгүйрч, нам гүн байдалтай байгаа билээ. Тиймээс галуу галт тэрэгний буудлыг өндгөө дарах таатай, аюулгүй орчин хэмээн сонгосон бололтой.  

Галууг хамгийн түрүүнд тээврийн цагдаагийн нэгэн албан хаагч анзаарах үед аль хэдийн нэг өндөг гаргасан байжээ. Улмаар тус галууг хамгаалж, байнга ажиглаж байхын тулд хэдэн хоногийн дараа төмөр замын удирдлагууд камер суурилуулсан байна. Ажиглалтын камерынхаа бичлэгийг твиттерээр дамжуулан олон нийтэд хүргэснээр цахим орчинд ихээхэн хандалт аваад байна.

Ажиглалтын 3 дахь өдөр өнөөх галуу ганцаараа биш өөр бас хэдэн галуу галт тэрэгний буудлын машины зогсоолд амарч байгаа нь камерт бичигджээ.

Цэцгийн мандалд нь дөрвөн өндгөө дарж байгаа галуунд вокзалын ажилчид “Ээж галуу” гэсэн нэр өгөөд байгаа юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00