Dark Light
Нийгэм | 2020-05-04

Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн жолоочид Коронавирусний шинж тэмдэг илэрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймагт газрын тосны 21-р талбайд ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг коронавирусний халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн тусгаарлажээ. 

Петро Чайна Дачин Тамсаг ХХК-ийн 21 дүгээр талбайн туслан гүйцэтгэгч компанийн жолооч иргэн “Б”  хоёр улсын хилийн зоонд орж, тээвэрлэлт хийсэн бөгөөд энэ сарын 3-ны өдөр халуурч, хоолой нь өвдсөн байна. Дорнод аймгийн мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж, тандалт хийж БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлажээ. 

Эхний ээлжид  түргэвчилсэн тестээр шинжлэхэд хариу нь сөрөг буюу халдваргүй гараад байна. Харин  цусны шинжилгээний хариу шөнө 02:00 цагт гарах юм байна. 

Түүнтэй ойр хавьтлын найман иргэнийг ажиглалтад аваад байгаа ба өнөөдөр Дорнод аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 21 дүгээр талбай руу орж гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байгаа тухай  тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга  мэдээлэл өглөө.

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16