Dark Light
Нийгэм | 2020-05-31

АНУ-ын сөнөөгч онгоц Оросын хилд халдахыг завджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Тавдугаар сарын 29 -нд, АНУ-ын нисэх хүчний B-1B стратегийн сөнөөгч нисэх онгоц Хар тэнгис, Балтын тэнгисийн дээгүүр ОХУ-ын хилд ойртон ирсэн байна.

       Оросын Агаарын довтолгооноос хамгаалах ангийн хоёр сөнөөгч нисэх онгоц Америкийн сөнөөгч нисэх онгоцыг хориглож буцаах яаралтай үүргийн дагуу хөөрчээ.

    Энэ үеэр АНУ-ын онгоцнууд чиглэлээ өөрчлөн нисэж Оросын хилээс холдсон тухай  ОХУ-ын БХЯ мэдэгдсэн байна.

     ОХУ-ын Батлан хамгаалах яам: "Оросын армийн үйл ажиллагаа олон улсын хууль тогтоомжид бүрэн нийцэж байна. Хориглох үйл ажиллагаанд оролцсон Су-27P, Су-30SM сөнөөгч онгоц үүргээ гүйцэтгэсний дараа бааз уруугаа буцсан" гэлээ.  АНУ-ын онгоцнууд ямар шалтгаантай Оросын хилд ойртож очсоныг тогтоогоогүй байна. 

Эх сурвалж: CRI.cn


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00