Dark Light
Нийгэм | 2020-05-31

ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтрээд буцаж ирэхэд нь саатуулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ–наас тавдугаар сарын 31–ны өдрийн ээлжит мэдээллээ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Коронавирусийн халдвар дэлхийн 216 улс оронд гарч, 370,000 хүн нас барсан байна.

ОХУ-ын Эрхүү мужид халдвар нэмэгдсэн эрч хэвээр байна. Иймээс хил залгаа аймгийн иргэдийг анхааралтай байхыг зөвлөж байна.

Өчигдөр Увс аймгийн Давст сумаас ОХУ-ын Тува руу хоёр иргэн хил нэвтэрч буцаж орж ирэхдээ баривчлагдсан. Хоёр монгол хүнийг саатуулахад эмнэлгийн 7 ажилтан ажилласан. Эдгээр 7 хүнийг Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна. Одоогоор халдвар илрээгүй.

Ялангуяа Увс, Хөвсгөл, Дорнод зэрэг аймгийн иргэд өндөр сонор сэрэмжтэй байх, амны хаалтаа зүүх, дэмий сэлгүүцэхгүй, хил зөрчихгүй байхыг анхааруулж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00