Dark Light
Нийгэм | 2020-06-01

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл цалин олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны зургадугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан ажиллаж байгаа үндсэн болон туслах багшид тэдний албан тушаалын /үндсэн/ цалингийн 10 хувийн нэмэгдэл хөлс тооцож олгох” шийдвэр гаргалаа.

Энэхүү нэмэгдэл хөлсийг багшид олгосноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг, сургуульд хамрагдах, багшийн ажлыг бодитой үнэлэх, хувьсах зардлын санхүүжилтийг оновчтой болгож үр ашгийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг оршин суугаа газраа цэцэрлэг, сургуульд хамрагдах боломж, нөхцөлийг бүрдүүлэх нь тэдний нийгэмших, биеэ авч явах, амьдрах чадварт ахиц гарах, боловсрол эзэмших тэгш эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хүүхэд бүрийн суралцах, хөгжих адил тэгш эрхийн баталгааг хангах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд тэгш хамруулах бодлого баримтлан ажиллаж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00