Dark Light
Нийгэм | 2020-06-02

Зэсийн гадаргуу дээр коронавирус 4 цагийн дотор үхдэг болохыг тогтоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Их Британийн Саутхэмптон их сургуулийн микро биологич Уильям Кивил шинэ төрлийн коронавирусний халдварын эсрэг тэмцэлд зэсийн халдваргүйжүүлэх шинж чанарыг ашиглахыг санал болгожээ.

    Хуванцар болон ган гадаргуу дээр 72 цагийн турш амьдрах чадвартай  коронавирус зэс гадаргуу дээр дөрвөн цагийн дотор үхдэг болохыг тогтоожээ.

   Түүний хэлснээр, зэсийн ионууд вирусний липид бүрхүүлд нэвтрэн генийг нь бүрэн устгадаг аж. Тиймээс тэрбээр барилга байгууламж, автобус зэрэг нийтийн тээврийн хэрэгслийн хаалганы бариулыг зэсээр хийх хэрэгтэй гэж онцолжээ.

    Дашрамд онцлоход Монголчууд эрт дээр үеэс зэс аяганд цай ууж ирсэн. Энэ нь эрүүл мэндэд нэн тустай бөгөөд өөрийн аягаа биедээ авч явдаг байсан нь эрүүл мэнд, ариун цэврийн талаар амьдралын ухааныг анагаах ухаанаас түрүүлж мэдчихсэн байсан гэлтэй.    Тиймээс та бүхэн эртний уламжлалт зэс аяганы хэрэглээгээ идэвжүүлбэл магадгүй энэхүү аюулт вируснээс өөрийгөө хамгаалах нэг арга болох юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00