Dark Light
Нийгэм | 2020-06-03

Токиод сүүлийн нэг хоногт халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Японий нийслэл Токио хотод сүүлийн нэг хоногт коронавируст халдварын 30 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Энэ нь сүүлийн 3 долоо хоногийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Японд халдварын тохиолдол буурч байгаатай холбогдуулан хэдэн хоногийн өмнө онц байдлыг цуцалсан юм.  Гэвч үүний дараа тус улсын баруун өмнөд хэсэгт халдварын шинэ голомт бий болоод байна. Үүнтэй холбогдуулан хөл хориог эрт цуцлах нь цар тахлын 2 дахь давалгааг бий болгох эрсдэлтэй хэмээн зарим мэргэжилтнүүд үзэж байна.

Япон улсад цар тахал дэгдснээс хойш халдварын нийт 16,930 тохиолдол бүртгэгдэж, 894 хүн амиа алдсан байна. Зөвхөн сүүлийн нэг хоногт Японы нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд халдварын 46 тохиолдол шинээр бүртгэгдэж, 2 хүн нас  барсан байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00