Dark Light
Нийгэм | 2020-06-03

АНУ–д өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд оролцсон иргэдээс коронавирусний халдвар илэрч эхэлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотод цагдаагийн ажилтан Африк Америк гаралтай эрэгтэйг хөнөөснийг эсэргүүцсэн жагсаал цуглаанд оролцогчдоос коронавирусний халдвар илэрч эхэллээ.

      Тухайлбал Оклахома хотод болсон жагсаалд оролцсон найман хүнээс халдвар илэрсэн байна. Мөн бусад хотуудад болж буй жагсаалд оролцож саатуулагдсан хүн бүрээс шинжилгээ авахаар болжээ.

        АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн нэгдсэн эмнэлгүүдийн захирал Жером Адамс жагсаалд оролцогчдоос вирус илрэх өндөр магадлалтай байгааг анхааруулсан юм.

      АНУ-ын Халдварт өвчин судлалын төвөөс жагсаал цуглаанд оролцсон хүмүүс нэн яаралтай харьяа газрынхаа эрүүл мэндийн нэгдэлд хандахыг уриалжээ.

Эх сурвалж: CNN


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00