Dark Light
Нийгэм | 2020-06-03

Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг түрээслээд өмчлөх орон сууцны асуудлаар хуралдаж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газраас Коронавирусийн цар тахлын үед онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдаа дэмжих зорилгоор тавдугаар сарын 20-ны өдөр “Төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцаар хангах тухай” тогтоол гаргаж, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон.

Энэ дагуу Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж  тус хөтөлбөрийг зургадугаар сарын 15-ны өдөр гэхэд алба хаагчдад байрны түлхүүр гардуулна гэж төлөвлөж, богино хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа билээ.

Тэгвэл ажлын хэсгийн ээлжит хурал өнөөдөр болж, алба хаагчдыг түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хэзээнээс, хэрхэн хамруулж, ямар бичиг баримтыг бүрдүүлж орох зэрэг нарийвчилсан асуудлаар хуралдаж байна. Одоогоор товтой шийдвэр гараагүй байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00