Dark Light
Нийгэм | 2020-06-03

Мексикт метронд ярилцахыг хориглоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Мексикийн нийслэл Мехико хотод иргэдийг метрогоор зорчихдоо коронавирусний халдвараас сэргийлж юм ярихгүй байхыг сануулжээ.

        Метроны компанийн зүгээс “чимээгүй байх нь халдварын тархалтыг зогсооно” гэх дүрэм баримталж,  хязгаарлагдмал орон зайд халдварын хүчин зүйл болж болзошгүй хүмүүс ярих үеэр ялгардаг тоосонцрыг багасгахыг зорьж байгаа аж.

     Хотын захиргаанаас дөрөвдүгээр сарын 17-ноос эхлэн метрогоор зорчигчид бүгд эмнэлгийн нэг удаагийн зориулалттай амны хаалт зүүх журам гаргасан байна.

           Мексикт 90 гаруй мянган хүн халдвар авч, 10 мянга гаруй хүн нас бараад байгаа юм.

ДЭМБ өмнө нь Өмнөд Америк коронавирусний халдварын шинэ голомт болоод байгааг зарласан билээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00