Dark Light
Нийгэм | 2020-06-03

Зургадугаар сарын 5-нд гэр хорооллын ус түгээх газрууд амарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баасан гараг буюу зургадугаар сарын 5-ны бүх нийтийн амралтын өдрөөр гэр хорооллын ус түгээх байрууд амрах юм байна.

УСУГ-ын диспетчер "Гэр хорооллын ус түгээх байрууд ердийн цагийн хуваарийн дагуу Пүрэв гарагт амардаг. Харин энэ долоо хоногийн хувьд Пүрэв гарагт 10:00-14:00, 16:00-19:00 цаг хүртэл ажиллана. Нийтийн амралтын өдөр буюу Баасан гарагт гэр хорооллын ус түгээх байрууд амарч, бямба гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ" гэлээ.

Нийслэлийн есөн дүүрэгт 800 орчим ус түгээх байр ажиллаж, гэр хорооллын иргэдийг хэрэглээний усаар хангадаг байна.

Ус сувгийн удирдах газар хоногт 150000-160000 м.куб цэвэр ус олборлон түгээж, 160000-170000 м.куб бохир ус татан зайлуулдаг ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00