Dark Light
Нийгэм | 2020-06-03

Жорж Флойдын 6 настай охин хэвлэлийн хуралд хүрэлцэн иржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын 6 настай охины ээж Рокси Вашингтон Миннеаполис хотод болсон хэвлэлийн хуралд нулимс дуслуулан үг хэлсэн байна. Хэвлэлийн хуралд охин Жианнагийнхаа хамтаар хүрэлцэн ирсэн тэрээр Жорж Флойдыг маш сайн хүн байсныг дурсаж, охиных нь эцгийн аминд хүрсэн цагдаагийн албан хаагчдад заавал ял шийтгэл оногдуулж, шудрага ёсыг тогтоохыг шаардсан байна.

“Дэлхий нийт Жорж Флойдыг зөвхөн нэрээр нь болон жагсаал цуглаантайгаар холбон дурсан санаасай гэж би хүсэхгүй байна. Түүнийг маш сайн эцэг байсан гэдгийг хүн бүр мэдээсэй гэж хүсч байна. Тэр одоо охиноо хэрхэн өсч торнин, сургуулиа төгсөхийг нь харж чадахгүй болчихлоо” хэмээн Жорж Флойдын охиныг төрүүлсэн Рокси Вашингтон хэлсэн байна.

Жорж Флойдын мэндэлсэн Техас мужийн Хьюстон хотод 60 мянга гаруй хүн оролцсон томоохон жагсаал болсон байна. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд Флойдын төрсөн ах, эгч, хамаатан садангууд оролцож мөн үг хэлсэн байна. Флойдын эгч Ла Тоня, ах Филонез нар хуран цугласан олонд хандаж шудрага ёсыг тогтоох хүртэл тэмцлээ үргэлжлүүлэхийг уриалсан байна.

АНУ-д өрнөж байгаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцлийн гол шалтгаан болсон Жорж Флойдыг энэ сарын 9-нд төрөлх Хьюстон хотод нь оршуулах юм байна.

Эх сурвалж: aljazeera


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00