Dark Light
Нийгэм | 2020-06-04

Хятадын бага сургуульд халдлага гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятадын өмнөд хэсгийн нэгэн бага сургуульд өнөөдөр хүйтэн зэвсгээр зэвсэглэн гэмт этгээд багш, сурагчид руу халдсан ноцтой хэрэг гарсан байна.

Хутга барьсан 50 настай эр өнөө өглөө орон нутгийн цагаар 08:30 минутын үед сургуулийн үүдэнд халдлага үйлдэж, хүүхэд гэж ялгалгүйгээр замд нь таарсан хүн бүхнийг хутгалж гэмтээсэн талаар эх сурвалжууд дамжуулж байна. Гэмт этгээдийн гарт 40 гаруй хүн шархадсны дотор цөөнгүй хүүхэд байгаа юм байна. 

Цагдаа нар хэргийн газарт хүрэлцэн ирж хэрэгтэнг баривчилж, аюулгүй болгосон байна. Яг одоо эмнэлгийн түргэн тусламж халдлагад өртсөн хүмүүст тусламж үзүүлж байгаа юм байна. Сургуулийн захирал, хамгаалагч болон нэг сурагч маш хүндээр гэмтсэн гэсэн мэдээлэл байна. Халдлагын талаар сонссон даруйдаа эцэг эхчүүд сандралдан сургууль дээр хүрэлцэн ирцгээсэн байна.

 

Эх сурвалж: vesti.ru

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00