Dark Light
Нийгэм | 2020-06-05

Төв аймгийн Багахангай суманд 50 ортой дотуур байрны шав тавилаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Зуны тэргүүн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байгаа билэгт сайн өдөр Төв аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хангах хүрээнд Баянхангай суманд 50 хүүхдийн дотуур байрны шав тавьж, ажлыг эхлүүллээ.

Шав тавих ёслолд аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Баярмаа, ЗДТГ-ын ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ, НБХэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БЗОСК-ийн захирал Д.Ганбаяр болон сумын удирдлагууд, барилгын гүйцэтгэгч “Ар булаг” ХХК-ний хамт олон, иргэдийн төлөөлөл оролцжээ

Баянхангай сумын одоогийн ашиглаж байгаа дотуур байр нь 1980 онд 70 хүүхдийн ортойгоор баригдаж ашиглалтад орсон. Тал хээрийн бүсэд оршдог сум учир малчдын хүүхдүүдийг 100 хувь хамруулан үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Шинэ баригдах дотуур байрны барилгын ажлыг Төв аймгийн “Ар булаг” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх юм.

Уг дотуур байрны барилга нь 25х15 хэмжээтэй, галын гарцтай, хавтгай дээвэртэй, төмөр бетон карказан рамтай, цутгамал төмөр бетон хучилттай, хөнгөн блокон дүүргэлттэй бөгөөд шинэлэг загвартай гэдгээрээ ихээхэн онцлогтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00