Dark Light
Нийгэм | 2020-06-06

Европын Холбооны орнууд хоорондын хилээ нээх асуудлыг хэлэлцэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Европын Комиссийн уриалгаар Европын Холбооны гишүүн 27 орон 7 дугаар сарын 1-ээс хоорондын хилээ нээх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Европын Холбооны гишүүн орон бүр нөхцөл байдлаасаа шалтгаалан энэ тал дээр янз бүрийн байр суурьтай байна. Цар тахалд хамгийн ихээр өртсөн орнуудын нэг болох Испани улс 7-р сарын 1-ээс зөвхөн Франц, Португал улсуудтай хиллэх хилээ нээхээр төлөвлөж байна.

Бельги улсын хувьд эсрэгээрээ товлосон хугацаанаас эрт хилээ нээхээр төлөвлөж байна. Хэрэв гэнэтийн онц байдал гарч, нөхцөл байдал хүндрэхгүй бол Бельги улс 6 дугаар сарын 15-наас бүх хилээ нээх юм байна.

Чех улс 3 дугаар сард хаасан Австри, Герман улсуудтай хиллэх хилээ өнөөдрөөс нээж байгаа юм байна. Харин мягмар гарагт Словактай хилээ нээж, 6-р сарын 15-аас Швейцарь, Финлянд, Латви, Литва, Эстон улсуудын иргэдийг хилээрээ нэвтрүүлж эхлэх юм байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00