Dark Light
Нийгэм | 2020-06-06

Дэйв Воусэн: Австрали, Монгол хоёр улсын харилцаанд түүхэн үйл явдал болж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Оюутолгой компани Австрали Улс руу ажилчдаа хүргэхээр “МИАТ” ТӨХК-ийн онгоцыг түрээслэн тусгай үүргийн нислэг үйлдлээ.

Энэ нь манай улс анх удаа Австрали улс руу иргэний агаарын тээврийн шууд нислэг хийж буй тохиолдол болж байгаа юм.

Австрали улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэн “Монгол Улсаас Австрали руу ниссэн анхны МИАТ-ын шууд нислэгийг үйлдэхэд гар бие оролцсондоо баяртай байна.

Австрали, Монголын харилцаанд түүхэн үйл явдал болж байна.

Манай хоёр орны оюутан сурагчид, хөрөнгө оруулагчид болон бизнес эрхлэгчдийг шууд холбох ирээдүйн шинэ боломжийн эхлэл нь гэдэгт итгэлтэй байна. Та бүхний аяны алтан шар зам тань өлзийтэй байх болтугай” хэмээжээ.

Австрали руу ниссэн манай тусгай үүргийн онгоцоор 250 иргэнээ ирэх даваа гарагийн өглөө Сиднейгээс авч ирэх юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00