Dark Light
Нийгэм | 2020-06-06

Япон улс коронавирусний эсрэг вакцин гаргах үйл ажиллагаанд 300 сая ам.доллар хандивлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

        “Ковид-19”-ийн эсрэг вакцин гарган авах, нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гави” гэх байгууллагад Япон улс нийт 300 сая ам.долларыг өгөхөөр болоод байна. Тус байгууллагаас шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад уриалсан юм. Энэхүү уриалгаас өмнө Абэ Шинзогийн засгийн газар 100 сая ам.долларыг “Гави” вакцины холбоонд олгохоор аль хэдийн шийдээд байсан бол хандиваа дахин 200 сая.ам доллараар ийнхүү нэмэгдүүлэхээр болжээ.

Өнөөдөр “Гави” олон улсын вакцины холбоо видео хуралдаан зохион байгуулах төдийгүй энэ хуралд Японы ерөнхий сайд оролцох мэдээлэл гарчээ.

Япон улс шинэ коронавирусний эсрэг вакцин гарган авах хөтөлбөрийг дэмжихэд онцгой анхаарал хандуулж байгаа нь ирэх жил зохион байгуулагдахаар болсон олимпын наадмын аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний нэгэн хэсэг болж байгааг Эн Эйч Ки мэдээлжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00