Dark Light
Нийгэм | 2020-06-07

Маргааш Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 263 иргэн эх орондоо ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц зургадугаар сарын 8 буюу даваа гарагийн 20:00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.

Сидней-Улаанбаатар чиглэлийн онгоцоор:

-Бага насны хүүхэдтэй гэр бүл 79,

-Жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,

-Өндөр настан болон асран хамгаалагчтай 47,

-Хөгжлийн бэрхшээлтэй 2,

-Эрүүл мэндийн шалтгаантай 26,

-Виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 65,

-Филиппин Улсын Сэбү арлаас 29 гээд нийт 263 иргэн эх орондоо ирэх юм.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:

2020.06.10    Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан

2020.06.11    Япон, Токио

2020.06.15    БНЭУ

2020.06.17    БНСУ /транзит/

2020.06.18    БНСУ, Сөүл

2020.06.19    ХБНГУ, Франкфурт хотоос 2000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00