Dark Light
Нийгэм | 2020-06-07

Цахим орчинг ашиглан 22:00 цагаас хойш архи согтууруулах ундаа шаглаж зарах наймаачид ихэсчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний дэлгүүр болон баар, ресторан зэрэг нийтийн үйлчилгээний цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 22:00 цагаас хааж байхыг үүрэг болгосон билээ. Үүнтэй холбоотойгоор шөнийн цагаар архи согтууруулах ундааг шаглаж зарах үйлдэл ихэссээр байна.

Тодруулбал, цахим орчинг ашиглан архи, согтууруулах ундаа зарна гэх зар, хүргэлтийн үйлчилгээний зар зэрэг нь түгээмэл болж, энэ төрлийн үйлдлүүдээс болж ахуйн хэмжээний архидан согтууралт нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийлэл буурахгүй байгаа юм. 

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр "Энэ төрлийн бизнес хүчээ авч хэсэг бүлгээрээ нийлэн дамлан худалдаалах нь их болсон. Ийм зөрчлийг нийтийн хэв журам сахиулах албаны эргүүлүүд илрүүлсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулиар иргэнийг 50 мянган төгрөгөөр торгон, борлуулж буй бүтээгдэхүүнийг нь улсын орлого болгож, тээврийн хэрэгслийг хурааж авах хуулийн зохицуулалттайгаар арга хэмжээ авч ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00