Dark Light
Нийгэм | 2020-06-07

ФОТО : Улсын их дэлгүүрт гарсан галыг бүрэн унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Их дэлгүүрийн 6 давхарт гал гарсан дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт 16:48 цагт иржээ. Дуудлагаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрах, НОБГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Н.Нямхорлоо нараар ахлуулсан 5 дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 7 ангийн 230 гаруй алба хаагч ажиллаж байна. Тодруулбал, Чингэлтэй Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар анги, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Сонгинохайрхан дүүргийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги, нийслэлийн Аврах анги-105-ын ээлжийн бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. Алба хаагчид галын аюулаас 11 иргэнийг аварч, угаартсан  2 иргэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч, галын тархалтыг 17:30 цагт бүрэн зогсоон, түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Гал түймрийн шалтгааныг холбогдох байгууллагын үзлэг шалгалтаар тогтооно гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16