Dark Light
Нийгэм | 2020-06-08

Гавьяат тамирчин Э.Бадар–Ууган Солонгост гацсан ч цагийг үр ашигтай өнгөрүүлж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Дэлхий дахинд дэгдсэн цар тахлын улмаас улс орон бүр үүд хаалгаа хааж, иргэд нь хөл хорионд ороод байгаа билээ.      

      Энэ шалтгааны улмаас манай улсын олон мянган иргэд харийн оронд гацаж, цөөн хувь нь эх орондоо ирж байгаа бол зарим нэг нь тэндээ аргаа олон амьдарч байна. 

     Эдгээр хүмүүсийн нэг бол Олимпийн алтан медальт, Монгол улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган юм. Тэрээр өөрийн нүүр номдоо нэгэн сонирхолтой зургийг нийтэлж, сэтгэгдэл бичжээ.  Тэрээр,

“Нутаг буцаж чадахгүй болохоор энд иймэрхүү ажил хийж амьдарч байна. Миний монголчуудын хөлс гадаадад хэчнээн ихээр урсаж, чамд баяр баясал, гуниг харууслын алийг аваачихыг би таашгүй. Гэр хорооллоос амжилтад хүрсэн юм чинь энэ зэргийн юманд шантрахгүй. Чадна” хэмээжээ.

   Гавьяат тамирчин маань Солонгос улсад удаж буй бөгөөд тэрбээр Солонгост маш ховордсон загас болох "Белуга" загасны аж ахуйд ажиллаж байгаа аж. 

  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00