Dark Light
Нийгэм | 2020-06-09

Хан–Уул дахь Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төв 6 дугаар сарын 15-нд ашиглалтад орно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

   Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Эх, хүүхдийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 6 дугаар сарын 15-наас ашиглалтад оруулах болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

   Эмнэлгийн барилгын талбайн хэмжээ 34 200 ам метр. 880 өрөөтэй, нийт 1500 ор тавих боломжтой уг барилгын ажлын явц одоогоор 98 хувьтай байгаа аж.

   Арав гаруй жилийн хугацаанд зогсонги байсан уг эмнэлгийн барилгын ажлыг  ашиглалтад оруулах ажлыг “Томо бюлдинг” компани хүлээж авсан байна. 

   Эмнэлгийн тоног төхөөрөмжүүд бэлэн, харин гаднах зам, талбайг тохижуулах, орц, гарц гаргах ажил дутуу гэнэ. Үүнд шаардагдах хөрөнгийг нийслэлийн төсвөөс гаргах аж.

       Дашрамд дуулгахад  уг эмнэлгийг эхний ээлжинд “COVID-19” халдварын тусгаарлалтад ашиглахаар Улсын Онцгой комисс өчигдөр шийдвэрлэсэн билээ.  

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00