Dark Light
Нийгэм | 2020-06-09

Умард Солонгос улс Өмнөд Солонгостой тогтоосон харилцаа холбооны бүх сүлжээгээ таслаж байгаагаа мэдэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНАСАУ БНСУ-ын засгийн газартай цаашид ярьж, хэлэлцэх зүйл үлдээгүй хэмээн үзэж Өмнөд Солонгостой холбогддог харилцаа холбооны бүх сүлжээгээ таслаж байгаагаа мэдэгдсэн байна. Үүнд 2 Солонгосын төрийн тэргүүнүүдийн холбогддог сүлжээг болон цэргийн холбооны сувгийг мөн таслах юм байна.

Энэ үйлдэл нь Өмнөд Солонгосыг дайснаа хэмээн үзэж байгааг илэрхийлсэн цаашид хэрэгжүүлэх хэд хэдэн арга хэмжээний эхлэл болж байгааг Умард Солонгосын харилцаа холбооны төв агентлагаас мэдэгджээ.

Хоёр Солонгосын харилцаа төгсгөлийн цэгт хүрсэнд Өмнөд Солонгосын засгийн газар буруутай хэмээн Пхеньян үзэж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгосын зүгээс үргэлж таагүй хандлага үзүүлсээр ирсэн учир цаашид тус улсын засгийн газартай хэлэлцээрийн ширээнд суух шаардлага байхгүй хэмээн Умард Солонгосын зүгээс тайлбарлажээ.

Өнөөдрөөс буюу 6-р сарын 9-ний 12:00 цагаас эхлэн Умард Солонгосын хилийн бүсийн Кэесонг хот дахь хөрш Солонгостойгоо харилцдаг харилцаа холбооны оффисийн бүх сүлжээг таслах юм байна. Энэхүү оффисийг 2018 онд хоёр Солонгосын хооронд хийгдсэн яриа хэлэлцээрийн үр дүнд хоорондын зөрчилдөөнөө арилгах зорилгоор байгуулж, хоорондоо үргэлж холбогдож байхаар болсон юм.

Үүний хүрээнд хоёр улс өдөр бүр 09:00, 17:00 цагуудад хоёр удаа утсаар холбогдож санал бодлоо солилцдог байсан байна. Харин энэ даваа гарагт сүүлийн 21 сарын хугацаанд анх удаа Умард Солонгос улс өглөөний утасны дуудлагад хариу өгөөгүй байна.

Хэрэв эх орноосоо урван дүрвэгсдийнх нь Умард Солонгосын нутаг дэвсгэр лүү хөөргөж байгаа бөмбөлөгтэй ухуулах хуудсыг Өмнөд Солонгосын тал зогсоохгүй бол бүх харилцаа холбоогоо таслана гэдгийг Умард Солонгосын удирдагчийн эмэгтэй дүү Ким Ё Жонг өнгөрсөн долоо хоногт анхааруулж байсан байна.

Умардын эрх баригчдыг шүүмжилсэн ухуулах хуудастай бөмбөлөг нь 2 улсын хоорондын энхийн хэлэлцээрт саад болж буй томоохон хүчин зүйл гэдгийг Умардын зүгээс удаа дараа мэдэгдэж байсан юм.

Хойд Солонгосын 25 сая гаруй сая хүн ам төрийн хяналтад байдаг хэвлэл мэдээллийн хэрэгслээс л зөвхөн мэдээлэл авдаг юм. Харин эх орноосоо дүрвэсэн Умард Солонгосын иргэд нутаг нэгтнүүд рүүгээ дэлхий дахинд болж буй бодит мэдээлэл болон Умардын эрх баригчдыг шүүмжилсэн ухуулах хуудастай бөмбөлгийг Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс хөөргөх явдал их байдаг байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00