Dark Light
Нийгэм | 2020-06-09

Хагарсан шаазанг эвлүүлж урлагийн бүтээл болгогч

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

         Манай улсад хагарсан шаазан эдлэлийг буцаагаад эвлүүлэх муу ёр гэж үздэг.  Гэхдээ эртнээс өв уламжлалж ирсэн, эсвэл өндөр үнээр худалдан авсан шаазан эдлэлийг хагарч цуурахад хаяхад хайран санагдах үе бий.

Тэгвэл бусад улс оронд хагарсан шаазан сав суулгыг эргэж нийлүүлэн урлагийн бүтээл болгох урлаг байдаг юм байна. 

       Хагархай шаазанг “хадаж” засна гэж та сонсож байсан уу? Тэгвэл Хятадын шаазангийн урлагийн эртний нэгэн төрөл нь “Жүй тао” буюу хагархай эмтэрхий шаазанг элдэв төмөрлөгөөр хадаж янзлах аргыг хэлдэг байна.

  

      Хятадын Хэбэй мужийн Ши Жя Жуан хотын Ли Жүньхан хэмээх шаазангийн дархан энэхүү “Жүй тао” урлагийн мастер бөгөөд Хэбэй мужийн биет бус соёлын өвийг өвлөгч юм байна. Тэрээр шаазанг засахдаа Хятадын уламжлалт уран бичлэг, уран зургийн аргыг ашиглан, шаазан эдлэлийг бүр ч онцгой болгож чаддагаараа алдартай нэгэн аж.

    Тэрээр энэ мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж, олон шаазан эдлэлийг энгийн бус урлагийн бүтээл болгож байгаа авьяаслаг дархан юм байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00