Dark Light
Нийгэм | 2020-06-10

Шинэ Делид даваа гарагийн байдлаар 800 гаруй хүн халдвараар нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод даваа гарагт коронавирусний халдварын 1000 орчим шинэ тохиолдол бүртгэгдсэнээр тус хотод халдвар авсан хүний тоо 30 мянгад дөхжээ.

    Шинэ Делид өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо энэ сарын эхээр 1500-д хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тус хотод даваа гаргийн байдлаар 800 гаруй хүн халдвараар нас барсан байна.

     Нийслэл хотод энэ долоо хоногоос хөл хориог сулруулж байгаад мэргэжилтнүүд ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд тэдний үзэж буйгаар, халдварын тохиолдлын тоо цаашид ийм байдлаар нэмэгдсээр байвал энэ сарын эцэс гэхэд 100 мянган хүн халдвар авч болзошгүй ажээ.

      Мөн Энэтхэгийн санхүүгийн нийслэл гэгддэг Мумбай хотод халдвар хамгийн их тархаж, халдварын 50 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Энэтхэгт халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоосон хөл хориог сулруулснаас хойш өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлууд нэмэгдэх болжээ.

  Тус улсад 250 мянга гаруй хүн халдвар авч, 7466 хүн нас баржээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00