Dark Light
Нийгэм | 2020-06-10

Хонконг 18 нас хүрсэн иргэддээ 10 мянган хонконг доллар олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Хонконгийн засаг захиргаа 18 нас, түүнээс дээш насны оршин суугчдад 10 мянган хонконг доллар олгох шийдвэр гаргаж байгааг зарлалаа. Энэ ажлын хүрээнд 6 дугаар сарын 21-ээс бүртгэл хийж эхлэх бөгөөд бүртгэх ажил ирэх оны 12-р сарын 31-н хүртэл үргэлжлэх юм. 

     Засаг захиргааны онцгой бүсийн Санхүүгийн хэлтсийн дарга Чэнь Маобө, "Хотын иргэд банкинд очиж бүртгүүлж болох бөгөөд банкны дансаар дамжуулан 10 мянган хонконг долларыг шууд хүлээн авч болно. 6 дугаар сарын 21-ээс 6 дугаар сарын сүүлчийн хугацаанд бүртгүүлсэн хүмүүс 7 дугаар сарын 8-наас хойш мөнгийг хүлээн авна. 6 дугаар сарын 30-наас хойш цахимаар бүртгүүлсэн иргэд бүртгүүлснийхээ долоо хоногийн дараа мөнгийг хүлээн авна" гэжээ.

     "Хотын иргэд энэхүү 10 мянган хонконг долларыг эдийн засгаа сэргээхэд зарцуулахыг хүсэж байна, энэ мөнгө иргэдийн эдийн засгийн дарамтыг хөнгөлөх болно гэдэгт найдаж байна" гэжээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00