Dark Light
Нийгэм | 2020-06-10

Саажилттай хүмүүс төсөөллийг ашиглаж тэмдэгтээр харилцах технологи бүтээж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      АНУ, Иллинойс мужийн Чикаго хотод судлаачид төсөөллийн хүчийг ашиглаж саажилттай хүмүүсийг гадаад ертөнцтэй холбогдож, харилцааны бэрхшээлгүй болгоход тун ойртжээ. Тэд тархины цус харвалт, мэдрэлийн гаралтай өвчлөлүүдээс шалтгаалан хэл ярианы бэрхшээлтэй болсон иргэдийн тархины үйл хөдлөл хариуцдаг хэсэгт суулгасан электродуудын тусламжтайгаар бодлоороо дэлгэцэн дээрх чиглүүлэгчийг хөдөлгөн тэмдэгт сонгож харилцах явдал юм.

        Туршилтад оролцогчид нэг минутад дунджаар 39 тэмдэгт бичиж байгаа нь эрүүл хүний гар бичвэрээс гурав дахин удаан байгаа юм. Туршилтын явцад нэгэн саажилттай оролцогч тэмдэгт сонгохгүй өөрийн гарыг хөдөлгөж байна гэж төсөөлөн бодлоороо тэмдэгт зурахыг оролдсонд мэдрэлийн сүлжээ нэртэй хиймэл оюун ухаан түүнийг нь тушаал болгон буулгаж чадсан байна. 

  

      Үүний дараагаар компьютер оролцогчийн бодлыг 95% амжилттай уншин минутад 66 хүртэлх тэмдэгтийг бичсэн амжилт гаргасныг судлаачдын баг жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Хүний мэдрэлийг судлах нийгэмлэгийн чуулган дээр тайлагнажээ.    

     Туршилтыг хариуцаж буй эрдэмтэд энэ туршилтын үр дүнд хүний тархи угсраа олон хөдөлгөөнүүдийг хэрхэн санаж найруулан зохицуулдаг тухай илүү ихийг мэдэх болно гэж үзэж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00