Dark Light
Нийгэм | 2020-06-10

Л.Мөнхтүшиг: Польш улсад сурч байсан Монгол оюутан энэ сарын 8-нд шилжих шөнө өндрөөс унасан байдалтай олдсон

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Польш улсад сурч, ажиллаж байсан 21 настай монгол оюутан энэ сарын 8-нд шилжих шөнө өндрөөс унаж,  амиа алдсан хэрэг гарсан билээ.

УОК-ын Шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг эл оюутны талаар мэдээлэл өглөө.

Тэрээр "Гадаадад манай улсын иргэдийн амь нас, эрх ашиг хохирсон тухай мэдээлэл болгон элчин сайдын яамд, тухайн улсын цагдаагийн байгууллагаар дамжин Консулын газарт тухай бүр ирдэг. Энэ мэдээллийг бид авсан даруйдаа Варшав дахь элчин сайдын яамтай холбогдож тэнд буй өргөмжит консул цагдаагийн байгууллага, оюутнуудтай уулзсан. Авсан мэдээллээ ар гэрт нь яаралтай өгч байгаа. Мэдээлэл болгоод хэлэхэд манай улсын 128 иргэн нас барсан. Бид тухай бүрт нь арга хэмжээ авдаг.

Тэгэхээр ар гэрт нь энэ их хүнд уй гашуу тохиолдсон байхад тухайн хүүхэд нь амиа хорлосон гэж эцсийн шийдвэр гарсан мэтээр олон нийтэд ярих, түгээх, улс төрийн зорилгоор ашиглах нь маш хариуцлагагүй үйлдэл.

Ар гэр нь үүнд маш их эмзэглэж буй. Амиа хорлосныг нь хэн тогтоосон юм бэ гэсэн. Тус 21 настай залуу өндрөөс унасан байдалтай нас барсан цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байна. Шалгалт хийж буй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00