Нийслэлийн хэмжээнд өчигдөр нийт 481 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.
Тодруулбал,
I тунд 13,
II тунд 47,
III тунд 205,
IV тунд 216 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,741 (77.3 хувь), 16-17 насны 27,086 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Улаанбаатар хотод өнөөдөр дархлаажуулалтын суурин 35 цэг ажиллана. Та өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:30 цаг хүртэл ажиллана.
Цэгүүдийн байршил:
1
2
3
4
5
6

АДМИН









Нийгэм







