Dark Light
Нийгэм | 2022-10-14

Ардчилсан намын ҮБХ-ны Тамгын газрын даргаар Л.Ганхөлөг сонгогдлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

АН-ын "Үндэсний Бодлогын Хороо"-ны намрын анхдугаар хуралдаан нээлттэй хуралдаж ҮБХ-ны даргаар УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга Д.Ганбатыг сонгож батламжиллаа.

Мөн шинээр сонгогдсон дарга ҮБХ-ны Тамгын газрын даргаар Б.Дэлгэрмааг дэвшүүлж санал хураасан боловч олонхын саналыг авч чадаагүй юм. Тиймээс ҮБХ-ны гишүүдийн саналаар заалнаас Ж.Баярмаа, Л.Ганхөлөг, А.Мишигдорж, Б.Анхбаяр зэрэг  дөрвөн нэр дэвшигч тодруулан өрсөлдсөнөөс Ардчилсан намын ҮБХ-ны Тамгын газрын даргаар Лувсандагва овогтой Ганхөлөгийг нийт ҮБХ-ны гишүүдийн 64 хувийн саналаар дэмжиж баталлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19