МҮЭ-ийн холбоо, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо, Өргөө амаржих газрын ажилчдын төлөөлөл “Өргөө амаржих” газрын захирлыг хэд хэдэн удаа ёс зүйн алдаа гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг гаргасан. Эрүүл мэндийн яамнаас уг хүсэлтийг хүлээн авч түүнийг ажлаас нь чөлөөлөөд байгаа. Тухайн асуудлаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: “Хэрэг эрхлэх газраас шалгалт оруулна. Яаралтайгаар ажлын хэсэг байгуулж, өнөөдөр шалгалтаар оруулах үүрэг чиглэл өгсөн байгаа. Үнэхээр ажлаа явуулахын тулд ажлын байран дээрх зөв шаардлага хандлагыг тавьж, ажиллаж байсан захирлын ажлыг өөрчилсөн зүйл байгаа тохиолдолд бид шийдвэрээ эргэж харах ёстой. Төрийн аливаа түвшинд хариуцлагын тогтолцоо маш их суларчихсан байна” гэв.
АДМИН








Нийгэм







