Dark Light
Нийгэм | 2022-10-15

Л.Энх-Амгалан: Бүх аймаг, суманд Ид шидийн орны төсөл хэрэгжээсэй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Лантуун дохио ТББ-аас анх эхлүүлсэн Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийг Хөвсгөлд барихаар нутгийн залуус нэгдээд байна. 

Хөвсгөл аймагт явуулсан судалгаанд 30 сургуулийн 21.521 сурагчаас 2301 хүүхэд цөөн тооны дугуйланд хамрагддаг. Энэ тоо нь 10 хүүхдийн 9 нь хичээлээс гадуур секц, дугуйланд хамрагдалгүй үлдэж, хамтдаа ярилцах, чөлөөт цагаа өнгөрөөх хүүхдийн орчин ямар их хэрэгтэй байгааг харуулж байгаа. 

Хөвсгөлийн залуус, Шидэд урц ТББ-ынхан Ид шидийн орон хүүхэд хөгжлийн төвийн барилгын 4 дэх төслийн шавыг тавьж, барилгын ажлыг зориг гарган эхлүүлжээ.

Өчигдөр Ид шидийн орон-Хөвсгөл хандивын арга хэмжээ болж БШУ-ны сайд Л.Энх-Амгалан оролцлоо.

Тэрээр: "Манай нутгийн олон сайхан хүмүүс цуглаж, хүүхдийн төлөө  сэтгэл гаргаж 200 гаран сая төгрөгийн хандив маш хурдан босож байгааг харах үнэхээр сайхан санагдлаа.

Бүх аймаг, бүх суманд Ид шидийн орны төсөл хэрэгжээсэй. Энэ бол ашгийн бус сайн үйлсийн ажил, ирээдүйн зөв иргэдийг хөгжүүлэх төв байлгахын тулд бид чадах боломж бүхнээрээ туслах ёстой. 

Миний хувьд энэ төслийг дуустал, сүүлчийн хадаасыг хадаж дуустал дүү нартайгаа хамт байх болно. Төслийг эхлүүлсэн дүү нар, сэтгэл гаргаж оролцож, хандив өргөсөн бүх хүмүүс, компани, байгууллага, барилгын материал, гаднах тохижилт, өрөө танхимын тохижилт, компьютер, техник хэрэгслээр дэмжиж буй та бүхэндээ баярлалаа. Залуустаа итгэл, урам өгөх сайхан"  гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10