Dark Light
Нийгэм | 2022-10-15

МИАТ-ийн ГЭНЭТИЙН БЭЛЭГ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улаанбаатараас Франкфурт явах МИАТ-ийн онгоц замдаа Берлинд бууснаас болж, монголчууд тив тэнгисийг алгасан, тэнгэр газрыг дамнан, орондоо орох завгүй, онгоцондоо багтах аргагүй озолдон хэрэлдэж, Ерөнхий сайдаас ердийн иргэнээ оролцуулан хөнжилдөө орох завгүй, хөлөгтөө багтах аргагүй хөөрөн бууж муудалцлаа. 

Хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь бусад зорчигчдод урьдчилан мэдээлж анхааруулаагүйн улмаас дараагийн нислэг, галт тэрэгнээс нь хоцроосон МИАТ компани. Ерөнхий  сайд Л.Оюун-Эрдэнийн айлчлалын 30 хүнтэй баг тусгай үүргийн онгоц гаргуулалгүй, 5 дахин бага зардлаар явж, төсвөө хэмнэсэн биш МИАТ-ийн өмнөөс сошиалаар салам зодуулж, нэвширтлээ гөвүүллээ. Берлинд буух гэж 1 цаг саатсанаас дараагийн онгоц, галт тэрэгнээсээ хоцорсон зорчигчдын хохирлыг МИАТ барагдуулна хэмээсэн. МИАТ-ийн буруутай гэдгээ энэ үйлдлээрээ өөрсдөө нотолж байна. Хэрвээ МИАТ-ийн зөв байсан юм бол дараагийн онгоц, галт тэрэгнээсээ хоцорсон хүмүүст хохирлын мөнгө төлөхгүй. МИАТ-ийн зөв байгаад хохирсон зорчигчдод мөнгө төлсөн бол буруу дээрээ буруу, муу дээрээ муухай болно. 

Мөн МИАТ-ийн онгоц Польшийн хилд ороод холбоо барилгүй ниссэнээс НАТО-гийн гишүүн энэ улсын байлдааны онгоцнууд очиж агаарт баривчлан буулгасан. Польштой хил залгаа, дайн болж байгаа Украинд ингэсэн бол пуужингаар харвуулах ч эрсдэл үүссэн. Ерөнхийлөгчийн хөлөглөсөн МИАТ-ийн онгоц Узбекистанд тосоо гоожуулан саатсан, гэх мэт алдаа зөрчил ар араасаа гарсаар л байна.     


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10