Dark Light
Нийгэм | 2022-10-18

П.Сайнзориг: Аливаа этгээдийг доромжилсон зүйл байхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хошин шогийн жүжигчдийг "Хүн доромжилдгоо урлаг гэж ойлгосон гамшгууд" хэмээн цахим хуудастаа бичсэн нь шүүмжлэл дагуулаад байна. 

Түүнийг хошин урлагийн зарим жүжигчид үндсэн хуулийн хүний эрхийн зүйл заалт зөрчөөд огцрох болзлоо хангаад л эхэлчихлээ хэмээн цахим хуудастаа хуваалцав.

Тухайн асуудлаар ХЗДХ-ийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг хэвлэлд өгсөн тодруулгадаа: "Хүнийг ярианы хэллэг, хүйсийн чиг баримжаа, ядуу зүдүү ч байдаг юм уу, харагдах байдлаар нь  доромжлох үзэгдэл нэлээн байна. Бид энийг хэвийн юм шиг ойлгодог болсон байна. Урлаг маань энэ зүйлийг хэвийн зүйл шиг харагдуулж, хэвийн зүйл шиг ойлголтыг олон нийт хүүхэд залуучуудад өгч болохгүй гэдэг зүйлийг би бичсэн. Урлаг гэдэг зүйл ёс зүйтэй байх ёстой, тодорхой хүнд сэдвүүдийг хөндөж байгаа бол энийг өөрөө тодорхой үзэгчдэдээ тодорхой тайзан дээр тавьдаг болно уу гэхээс биш олон нийтийн  хэвлэл мэдээллээр ч гэдэг юм уу youtube суваг дээр тавьж байгаа нь өнөөдөр архидалтыг ч юм уу бусад бүх зүйлүүдийг хэвийн юм шиг хошин шогийн байдлаар нь үзүүлж байна. Үүнийг урлагийнхан ойлгож хүлээн авч агуулгадаа анхаараач ээ гэдэг байдлаар бичсэн. Түүнээс биш нэр зааж аливаа этгээдийг доромжилсон зүйл байхгүй. Бид бас хамтдаа л нийгмийн сэтгэлзүй ойлголтыг өөрчлөхгүй бол болохгүй. Хүний онцлог хэл, зан заншлыг хүндэтгэж явах ёстой. Үүнийг хэвийн зүйл шиг хүлээн зөвшөөрч байгаа нь цаашдаа нийгмийн олон сөрөг үзэгдлүүдийг авчирч байгаа учраас бичсэн" гэлээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10