Dark Light
Нийгэм | 2022-10-18

Өсвөр насны 28 хүмүүжигчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сургалт-Хүмүүжлийн тусгай байгууллага Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран алба хаагчид болон хүмүүжигчдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.

            Халдварт болон халдварт бус өвчин, эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж, эмчлэх, хүндрэлээс сэргийлэх зорилгоор зохион байгуулсан дээрх үзлэгт 31 алба хаагч, өсвөр насны 28 хүмүүжигч хамрагдаж, хэвлийн ЭХО, рентген зураг /цээжний/, ходоодны дуран, зүрхний цахилгаан бичлэг зэрэг багц оношилгоо, шинжилгээ хийлгэлээ.

Мөн биеийн ерөнхий үзлэг, дотор, зүрх судасболон хоол боловсруулах эрхтэн тогтолцооны нарийн мэргэжлийн эмчид үзүүлснээс гадна аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмж өгсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10