Баруун Монгол түмний угсаатны соёлын онцлогийг таниулж, Үндэсний өв соёлоороо бахархах, үзэсгэлэнт байгаль дэлхийгээ хайрлаж хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Мөнгөлөг шагшуурга-2024" мөсний баяр хатан Хар-Ус нуур дээр өргөн дэлгэр эхэллээ.
Баярын нээлтийн ёслолд МУ-ын Засгийн газар, УИХ-ын гишүүд, баруун таван аймгийн удирдлагууд, аймаг, сум орон нутгийн удирдлагууд, гадаад, дотоодын жуулчид, олон угсаатан ард иргэдийн төлөөлөл оролцлоо.
Хар Ус нуурыг тойрон нутагладаг малчдын бүлэг, нөхөрлөлийн санаачилгаар 2009 онд эхлүүлж байсан Мөнгөлөг шагшуурга арга хэмжээ 9 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээг зохион байгуулснаар баруун Монгол түмний угсаатны соёлын өвийг сурталчлан таниулж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.
АДМИН








Нийгэм




